Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Хөлөнбуйр дээд сургуульд суралцахыг урьж байна

admin 2018-05-10 08:55:26
Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Хөлөнбуйр дээд сургуульд суралцахыг урьж байна

БНХАУ-ын Хөлөнбуйр хот болон Дорнод аймгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу 2018 оны 09 дүгээр сараас эхлэн Хайлаар хотын Хөлөнбуйр дээд сургуулийн Хятад хэлний бэлтгэл ангид 2 жил хүртэлх хугацаанд Дорнод аймгаас 10 оюутан суралцуулна.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, оюутан, залуучууд 18-аас дээш насны иргэд суралцах боломжтой бөгөөд Хятад хэлний бэлтгэлд суралцсан гэрчилгээтэй төгсөх юм.

Тус сургуульд суралцахыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлэн 2018 оны 05 дугаар сарын 31-ний дотор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 206 тоотод ирж бүртгүүлнэ үү.

Нэг. Хөлөнбуйр дээд сургуульд гадаад оюутны суралцах зардлын мэдээлэл:

  1. Дорнод аймаг болон Хөлөнбуйр хотын хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
  2. Сурах бичгийн төлбөр 200 юань /1 жилийн/
  3. Даатгалын хураамж 50 юань /1 жилийн/
  4. Оршин суух зөвшөөрлийн төлбөр 830 юань /1 жилийн/
  5. Эмнэлгийн үзлэг, шинжилгээний төлбөр 400 юань /1 жилийн/
  6. Дотуур байрны төлбөр:
  • Гадаад оюутны дотуур байрны төлбөр 3600 юань /1 жилийн/
  • Оюутны нийтийн дотуур байр төлбөргүй

Хоёр. Хөлөнбуйр дээд сургуульд элсэн суралцахад бүрдүүлэх материал:

  1. Гадаад паспортын хуулбар /хүчинтэй хугацааг анхаарах/
  2. Хувь хүний товч намтар /монгол, хятад хэлээр/
  3. Эрүүл мэндийн шинжилгээний бичиг /монгол, хятад хэлээр/
  4. Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийн хуулбар /монгол, хятад хэлээр орчуулах, нотариатаар батлуулсан байх/
  5. Хөлөнбуйр дээд сургуульд гадаад оюутны элсэн суралцах өргөдөл /өргөдлийн маягтыг бүртгүүлэхээр ирэхдээ бөглөнө/
  6. Чээж зураг /¾ хэмжээтэй/- 4 хувь

Дэлгэрэнгүй мэдээллийг 88084034 дугаараас лавлана уу.

БИДНИЙГ ДАГААРАЙ
ВИДЕО МЭДЭЭ