​“АВРАГЧДЫН ГАРААС АМЬДРАЛ ЦЭЦЭГЛЭНЭ” ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

admin 2018-05-19 21:44:23
​“АВРАГЧДЫН ГАРААС АМЬДРАЛ ЦЭЦЭГЛЭНЭ” ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Одоогоос 6 жилийн өмнө Баяндун сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг газар авахуулахгүйн тулд өргөсөн тангаргаа биелүүлэхээр мордсон аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагчид ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн билээ.
Тэдгээр эрэлхэг хөвгүүдийн маань гэр бүл төрөл төрөгсөд болон аймгийн онцгой байдлын газрын бие бүрэлдхүүн хамт олны санаачлагаар аймгийн  Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд хөшөөг барьж байгуулжээ.
Энэхүү хөшөө нь бусдын сайн сайханы төлөө халуун амиа алдсан аврагчидын мөнхийн дурсгал болон сүндэрлэж,  амьдрал бэлэглэх үе үеийн онцгой байдлын албан хаагчид аврагчдын алдар гавьяаг бидэнд үеийн үед алдаршуулан дуурсгаж байх болно.