УУЛ УУРХАЙН САЙН ЖИШИГ БОЛЖ БУЙ “СТЕППЕ ГОУЛД”ХХК

admin 2018-05-23 19:21:48
УУЛ УУРХАЙН САЙН ЖИШИГ БОЛЖ БУЙ “СТЕППЕ ГОУЛД”ХХК

Степпе Гоулд ХХК Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын бүтээн байгуулалтад зориулж 160 сая төгрөгийн тусламж үзүүлжээ.

Аливаа улс орны хөгжил дэвшил Компаний нийгмийн хариуцлагатай салшгүй холбоотой.  Үүний хүрээнд Степпе Гоулд ХХК-ий зүгээс орон нутгийн хөгжил дэвшилд зориулж жил бүр 160 сая төгрөгийг зөвхөн бүтээн байгуулалтад дэмжлэг болох үүднээс сумын удирдлагуудад өгөх болсон юм. Тус буцалтгүй санхүүгийн туслалцааг сумын удирдлагууд, сумын ИТХ-ын төлөөлөгчид харилцан зөвшилцсөний үндсэн дээр нутгийн иргэдийн нэн шаардлагатай байгаа хэрэгцээнд нь тулгуурлан хуваарилан зарцуулж байгаа юм.
Компаний нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтай 5 чиглэлд хамтарч ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд гэрээний дагууДорнод аймгийн Цагаан-Овоо сумаас Их дээд сургуульд суралцдаг 64 оюутанд тус бүр 1 сая төгрөг хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон.

Мөн ИТХ-д батлагдсан хөрөнгө оруулалт болох 160 сая төгрөгөөр спортын төв, тоглоомын талбай, Цагаан-Овоо сумын Тамгын газрын засвар, сумын ард иргэдийг орон сууцжуулах аян зэрэг 4 ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм. Үүний орон сууцжуулах аяны хүрээнд 100 хувийн хөрөнгө оруулалтаар  8 айлын байшинг Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг Дика ХХК-аар хурдан хугацаанд бариулж дуусган хүлээлгэж өглөө. Үүний 6-г нь амьдралын баталгаажих түвшнээс доогуурх айлд зориулсан бол үлдсэн 2 байшинг сумын эмч, сувилагчийн орон тоо дутагдалтай учир залуу боловсон хүчинг дэмжих зорилгоор сумын эмнэлэгт хүлээлгэн өгсөн юм.

Степпе Гоулд ХХК нь 2018 оны 1 дүгээр улирлаас эхлэн уурхайн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэн ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд ажилчдын амрах байрыг дуусгахаар ажиллаж байна. Энэ мэт уул уурхайн компаниуд орон нутгийн ард иргэдтэйгээ ойр байж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ажиллаасай гэж хүсэх юм. Уул уурхайн сайн жишиг болсон олон олон уурхайн Монголд бий болоосой...

ЭХ СУРВАЛЖ: http://ardnews.mn/society/877
 

БИДНИЙГ ДАГААРАЙ
ВИДЕО МЭДЭЭ