Олон нийтийн амралт, чөлөөт цагийн газрууд ҮНЭГҮЙ FREE_WiFi-д холбогдлоо

admin 2018-06-09 10:01:40
Олон нийтийн амралт, чөлөөт цагийн газрууд ҮНЭГҮЙ FREE_WiFi-д холбогдлоо

Дорнод аймгийн төв болон зарим сумдын Олон нийтийн амралт, чөлөөт цагийн газруудад 2 дахь жилдээ утасгүй интернетийн орчинг бүрдүүлэх зорилгоор 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн #Тусгаар_тогтнолын_талбай#Найрамдал_цэцэрлэгт_хүрээлэн#Спортын_ордонд 10 Mb хурдтай үнэгүй интернетын Wi Fi үйлчилгээг иргэддээ үзүүлж эхэллээ. 
Мөн энэ сардаа багтаан #Матад сумын төвийн цэцэрлэгт хүрээлэн, #Чойбалсансумын төв маршал Х.Чойбалсангийн хөшөөтэй талбай, улсын чанартай авто зам дагуу #Хөлөнбуйр сумын замын цайны газрууд, #Баян-Уул сумын сурын талбай орчимд үнэгүй интернет Wi Fi үйлчилгээг иргэддээ үзүүлэхээр ажиллаж байна. 
Энэхүү үйлчилгээ нь 100м-ийн тойрогт үйлчлэх ба гадна талбайд зуны улиралд /6-10 сар/, дотор Спортын ордонд жилийн турш ажиллах юм.