ТОГЛООМЫН ТАЛБАЙ ТОХИЖУУЛЛАА

admin 2018-06-10 17:49:30
ТОГЛООМЫН ТАЛБАЙ ТОХИЖУУЛЛАА

Хэрлэн сумын 10 дугаар баг (хуучнаар 4 дүгээр баг)-ийг үүсгэн байгуулж даргаар нь 25 жил ажилласан Т.Дамдинжав агсны мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Уг ойд зориулан түүний үр хүүхэд, ач зээ нараас нь тус багт хүүхдийн тоглоомын талбайг тохижуулан 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэж өглөө.
Уг талбайг тохижуулахдаа тэд зөвхөн өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан сэтгэл зүрхээ шингээн бүхнийг урлан бүтээсэн бөгөөд цаашид цэцэрлэгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.
Ийнхүү тус аймгийн хамгийн олон хүн ам, өрхтэй багт нэгэн сайхан тоглоомын талбай байгуулагдан олны талархал хүлээв.
Хийе, бүтээе гэсэн хэн хүнд арга нь олддогийн тод жишээ энэ байлаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.