"Эмнэлэгийн тусламж үйлчилгээнд Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалая" сэдэвт өдөрлөг боллоо

admin 2018-06-17 18:05:20

Дорнод аймгийн БОЭТ-ийн эмнэлэгийн захиргаанаас санаачлан "Эмнэлэгийн тусламж үйлчилгээнд Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалая" сэдэвт өдөрлөг зохион байгуулж жүжигчилсэн тоглолт хэлбэрээр эмч эмнэлэгийн ажилтанууд болон өвчтөнүүдийн хоорондын харилцаа, бэрхшээлийг даван туулах талаар асуудал дэвшүүллээ. Эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа Үйлчлүүлэгчид нь үндсэн 7 эрх эдэлдэг байна. Үүнд
1.Ил тод мэдээлэлээр хангагдах. 

2.Тусламж үйлчилгээ авах эрх
3.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс сонголт хийх эрх
4.Аюулгүй үйлчилгээ авах эрх
5.Хувь хүний нууцлалаа хадгалуулах эрх
6.Хүндэтгэлтэй, тав тухтай байдалд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх
7.Тусламж үйлчилгээний тасралтгүй байдлаа хангуулах эрх
Харин үйлчилгээ үзүүлэгч тал болох эмч эмнэлэгийн ажилтанууд нь 3 эрхтэй байна. Үүнд 
1.Дэмжлэгт удирдлагаар хангагдсан байх эрх
2.Мэдээлэл, сургалт ба хөгжлийн тасралтгүй ил тод, тэгш байдлаар хангагдсан байх эрх
3.Ажлын байрны сэтгэл ханамж, тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж ба дэд бүтэцтэй нөхцөлд хөдөлмөрлөх эрх зэрэг байдаг байна. 
 ЭМЧЭЭ дээдэлж ИРГЭДЭЭ хүндэтгэж эмнэлэгийн тусламж үйлчилгээ авцгаая.