ЖУРАМЛАСАН ТОЛЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

admin 2018-06-25 08:49:51
ЖУРАМЛАСАН ТОЛЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Монгол улсын хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 1 дугаар тогтоолын дагуу "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь" номыг тус зөвлөлөөс өнөөдөр Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт (257ш) хүлээлгэн өглөө.
Эхний удаад олгогдсон эдгээр номыг Ерөнхий боловсролын сургуулийн Бага ангийн багш нарт түгээнэ.
Цаашид уг номыг төрийн байгууллагуудын албан хэрэгцээнд шат дараатай олгохоор тус зөвлөлөөс шийдвэрлэсэн байна.

                                                  Б.Мөнгөнтуул