Төгсөгчдийн ЭЕШ-ын дүн гарлаа

admin 2018-07-01 08:53:07
Төгсөгчдийн ЭЕШ-ын дүн гарлаа

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын дүн өнөөдөр гарлаа.

Мөн өнөөдрөөс эхлэн энэ сарын 3-ныг дуустал төгсөгчид тухайн сургуулиараа дамжуулан батламжаа авах юм. 

www.eec.mn хаягаас төгсөгчид өөрийн бүртгэлийн дугаараараа  ЭЕШ-ын дүн,  оноогоо харна уу. 
Манай аймгийн төгсөгчдөөс 800 оноог 11 сурагч авчээ. Өнгөрсөн жил 8 сурагч 9 хичээлээр 800 оноо авч байжээ.


Аймгуудын математикийн урьдчилсан дүн..
Өнгөрсөн жил Дорнод аймаг 3-р байранд орж байсан бол 10,8-аар дундаж оноогоо ахиулан 1-р байранд орж байна.