Барга угсаатны “Баргажин-IV” олон улсын наадам Дорнод аймагт болно

admin 2018-07-20 16:27:50
Барга угсаатны “Баргажин-IV” олон улсын наадам Дорнод аймагт болно

Барга угсаатны уламжлалт соёлын санг баяжуулах, Барга зан үйлийн давтагдашгүй өвийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Баргажин-IV” олон улсын наадмыг 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод зохион байгуулна.

Уг наадамд ОХУ-ын Буриад улсын Курумкан, Баргужин аймаг, ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошуу, Шинэ барга зүүн хошуу, Хуучин барга хошууны барга угсаатнууд, зочид  төлөөлөгчид урилгаар оролцох юм.

Наадмын хүрээнд олон улсын Барга судлалын эрдэм шинжилгээний IV дүгээр бага хурал, “Баргажин наадам- I, II, III” сэдэвт ном, сэтгүүл, Барга угсаатны эд зүйлийн үзэсгэлэн, хувцас загварын уралдаан, Барга ардын дуу, бүжгийн уралдаан зэрэг урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулагдаж, толиот бөхийн барилдаан “Түнх харваа”, их нас, соёолон морьдын уралдаан болно.