ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

admin 2018-09-07 14:39:42
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, Академич Цэндийн Дамдинсүрэн зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойн "Олон улсын эрдэм шинжилгээний хурал" Улаанбаатар хотноо болж байна.
Хуралд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн мэндчилгээг Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Хэрээ уншиж танилцуулан, Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Билэгсайхан мэндчилгээ дэвшүүлэв.
Хуралд Монгол улс, Оросын холбооны улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Япон улсын эрдэмтэн судлаачид илтгэлүүдээрээ оролцож байна.
Дашрамд дурдахад мөн энэ өдөр түүний мэндэлсэн унаган нутаг Дорнод аймагт ойн баярын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

Б.Мөнгөнтуул