ТАНИЛЦ: 2018-2019 оны хичээлийн жилийн СУРАГЧДЫН АМРАЛТЫН ХУВААРЬ

admin 2018-10-08 16:30:33
ТАНИЛЦ: 2018-2019 оны хичээлийн жилийн СУРАГЧДЫН АМРАЛТЫН ХУВААРЬ

ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарийг БСШУСЯ-наас гаргасан байна.

 

2018-2019 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацаа:


АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД

 

1 дүгээр улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног

2 дугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног
  • VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног

3 дугаар улирлын дундуур

  • Цагаан сарын амралт 1 долоо хоног

3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно.

Зуны амралт 

  • I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас, 
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс, 
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

Онцлог:

  • Сурагчид халдварт ханиад томууны тархалт, дэгдэлт ихэсдэг XII сард амарна. 
  • Хүн ам ихээр суурьшсан хот суурин газарт агаарын бохирдлын оргил үед сурагчид амарна. 
  • Сурагчид идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн амарна. 
  • Сурагчид III улирлын амралтаар хөдөө орон нутгийн аж амьдрал болон мал төллүүлэх үйл явцыг танин мэдэх, малчид, найз нөхөддөө туслах, хөдөлмөрөөр хүмүүжих боломжтой болно. 
  • Зарим аймаг, орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд III улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх, 1 долоо хоногийн хойно дуусгаж уян хатан зохицуулалттай болгожээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Ерөнхий боловсролын бодлогын газрын өгсөн мэдээллээр, 2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц өнгөрсөн тавдугаар сард батлагджээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцогчдын саналыг тусгаж, нийслэл болон аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн хувьд тус тус боловсруулан мөрдөж байгаа аж.

 

Эх сурвалж: БСШУСЯ