Төсөл хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжиж байна гэж үнэлэв

admin 2018-11-17 13:23:38
Төсөл хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжиж байна гэж үнэлэв

Энэ онд Дорнод аймгийн хэмжээнд нийт 24 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тус аймгийн ИТХ-аас баталжээ.  Төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг олон нийтэд танилцуулах өдөрлөгийн үеэр үр дүн сайн байгааг Дорнод аймгийн удирдлага онцоллоо.

Дорнод аймаг цаашид хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлал үйлчилгээ, эрдэс баялаг,уул уурхайнсалбартаа голлон тулгуурлаж хөгжихөөр хэтийн зорилтоо тодорхойлсон. Үүний тулд юун түрүүнд орон нутгийн төсвийн орлого, эдийн засгийн өсөлтийг нэмэх шаардлага урган гарч байгаа юм. Тийм учраас шаардлагатай төсөл хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлж, эхнээсээ бодит үр дүнгээ өгч эхэлсэн нь энэ. Тухайлбал, аль ч салбарт бодлого барьсны үр дүндДорнод аймгийн эдийн засгийн үзүүлэлт хоёржил дараалан өсөлттэй гарч, хүний хөгжлийн индексээр улсын хэмжээнд гуравдугаарт эрэмбэлэгдсэн, ЭЕШ-ын дүнгээр тав дахь жилдээ улсад тэргүүлсэн зэргийг дурдаж болно.

Төсөл хөтөлбөрүүдийгнийгэм эдийн засаг, боловсрол, соёл урлаг, эүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг бүхий л салбартурт болон богино хугацаагаархэрэгжүүлж,улс, орон нутгийнтөсвөөс тодорхой хөрөнгө тусган ажиллаж байна.