УЛСЫН АВАРГА МАЛЧИН , АВАРГА ТАРИАЛАНЧИД ТОДОРЛОО

admin 2019-01-09 20:42:04
УЛСЫН АВАРГА МАЛЧИН , АВАРГА ТАРИАЛАНЧИД ТОДОРЛОО

Дорнод аймаг 2018 онд 2,377,783 толгой мал сүрэг тоолуулсан бөгөөд малын тоо толгой таван төрөл дээрээ өссөн 5 аймгийн нэг болсон юм.

Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодрууллаа. “Улсын аварга малчин”-аар:

Дорнод аймгийн Баян-Уул сумын Хар чулуут багийн малчин Батсүхийн Цогбадрах, Сэргэлэн сумын Очирхүрээ багийн малчин Сөрхөмийн Нямсүрэн, Матад сумын Жаргалант багийн малчин Жамбын Гомбосайхан, Цагаан-Овоо сумын Зүрх багийн малчин Доржийн Ганбаатар

“Улсын аварга тариаланч”-аар

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Сүхбаатарын Баттулга нарыг шалгаруулсан байна.

Улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг юм. Аваргуудын шагналыг Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө олгоно

Ажил хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлсэн эрхэм малчиддаа баяр хүргэе.