ДОРНОД АЙМАГТ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

admin 2019-02-11 23:05:24
ДОРНОД АЙМАГТ  АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Азийн хөгжлийн банк нь Дорнод аймагт уул уурхайн бус хувийн хэвшлийн салбарын хөгжлийг дэмжих "ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ" төсөл хэрэгжүүлнэ.
Тус төслийн хүрээнд өнөөдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төслийн багийнхан Дорнод аймагт ажиллаж төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж төслийг танилцуулан санал хүсэлтийг нь сонслоо .
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор орон нутгийн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах чиг үүрэг бүхий “Төр, хувийн хэвшлийн зөвлөл”-г байгуулан ажиллаж байна.