"АЛТАН ГАДАС" ОДОНТ БАЯН-УУЛ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

admin 2019-02-13 10:56:38

Тус сургууль 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр 640 хүүхдийн хүчин чадалтай баригдсан бөгөөд одоо суралцагч 903, багш 52, захиргаа, үйлчилгээний 44 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургуулийн хичээлийн шинэ байрны барилга угсралтыг барилгын "Сүхжин"-ХХК хийж гүйцэтгэн хүлээлгэн өгчээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Гишүүн Н.Номтойбаяр, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Л.Хишигтогтох, Боловсрол, соёл урлагийн газрын Дарга А.Нансалмаа, сум болон сургуулийн удирдлагууд, ахмад багш, ажилчид, төгсөгчид, суралцагчдын төлөөлөл оролцлоо.
Тус сургууль нь 94 жилийн түүхтэй бөгөөд Монгол улсын Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор 2018 онд шагнагдсан юм.
Төгсөгчдийн амжилтаас дурдвал:
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар-9,
-Монгол Улсын Гавъяат цолтон-36,
-Төр, нийгмийн зүтгэлтэн-21,
-Элчин сайд-5,
-Монгол Улсын генерал цолтон-4,
-Хурандаа цолтон-17,
-Төр захиргааны удирдах ажилтан-49,
-Газар, хэлтсийн удирдах ажилтан-69,
-Урлаг, спорт, нийгэм, соёлын нэрт мастерууд төрөн гарсан билээ.
Түүхэн алдрын эзэд, оюуны их уурхай болсон тус сургуулийн хамт олонд ажлын амжилт, суралцагчдад нь сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.