ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ, ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

admin 2019-02-24 23:53:10
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ, ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Архигүй Дорнодчуудын төлөө”, “Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Зам, тээврийн осол, гэмтлээс урьдчлан сэргийлэх” хөтөлбөрийг иргэд, олон нийтэд танилцуулах нээлтийн үйл ажиллагаа аймгийн Хөгжимт драмын театрт болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ч.Ганбат болон ГХУСАЗСЗ-ийн гишүүд оролцлоо

Арга хэмжээний үеэр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Архигүй Дорнодчуудын төлөө”, “Зам тээврийн гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх” “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх” хөтөлбөрүүдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт гардуулах болон Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилга гарган манлайлан ажилласан иргэдийг шагнаж урамшуулав.