Өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын X хуралдаан болж байна

admin 2019-03-22 16:20:56
Өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын X хуралдаан болж байна

Нийт 25 төлөөлөгч 71.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн тус хуралдаан дараах асуудлуудыг хэлэлцэн батлах юм.

  1. 2019 онд ойгоос бэлтгэх модны тоо хэмжээний дээд хязгаар батлах тухай.
  2. “Дорнод аймгийн есөн гайхамшиг”-ийг батлах тухай.
  3. Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний дагуу газрын тос, уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс аймгийн Орон нутгийн хөгжлийн санд мөнгөн дэмжлэг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах тухай.
  4. Аймгийн 2019 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай.
  5. 5. Төрийн байгууллагуудад газар шилжүүлэх тухай
  6. Бодлогын хорооны даргыг сонгох тухай
  7. Тогтоол батлах тухай