УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 12 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ХАЛХГОЛЫН ЯЛАЛТЫН ТАНХИМ БАЙГУУЛЖЭЭ

admin 2019-04-02 16:02:44
УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 12 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ  ХАЛХГОЛЫН ЯЛАЛТЫН ТАНХИМ БАЙГУУЛЖЭЭ

Тус цэцэрлэг Халх голын ялалтын түүхт 80 жилийн ой угтаж багш ажилчид хүүхдүүдийн дунд бүтээлч аян өрнүүлэн ахмад үеийнхээ дайчин алдраар бахархах олон хүний амь эрсэдсэн эх нутгаа хайрлах хамгаалах үүднээс Халхголын ялалтын танхим байгуулан хүүхэд багачууддаа танилцуулах үйл ажиллагаа зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох болон эцэг эхийн төлөөлөл оролцсон ба бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн жүжиглэсэн тоглолт боллоо.

Улсын Тэргүүний 12 дугаар цэцэрлэг нь Халхголын ялалтын танхимдаа Халхголын дайнд оролцож байсан олон мянган эрэлхэг дайчдад зориулсан хөшөө дурсгалт газруудыг болон дайны талбарыг тоглоомын аргаар хүүхдүүддээ танилцуулав.



 

БИДНИЙГ ДАГААРАЙ
ВИДЕО МЭДЭЭ