“АРХИГҮЙ АМЬДРАЛЫГ БИД ХҮСНЭ” АСК ТЭМЦЭЭН СУМДАД ЯВАГДАЖ БАЙНА

admin 2019-04-26 16:12:11
“АРХИГҮЙ АМЬДРАЛЫГ БИД ХҮСНЭ” АСК ТЭМЦЭЭН СУМДАД ЯВАГДАЖ БАЙНА

 

Аймгийн ИТХ-аас баталсан “Архигүй Дорнодчуудын Төлөө”хөтөлбөрийг сурталчилах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, амьдралын хэвшил болгох зорилгоор олон төрлийн нөлөөллийн ажлууд зохион байгуулагдаж бна. Энэ ажлын хүрээнд аймгийн төрийн албан хаагчдын дунд "Архигүй амьдралыг бид хүснэ" АСК тэмцээнийг 3 үе шаттайгаар байгуулж байна.

“Архигүй амьдралыг бид хүснэ” АСК тэмцээнд сумдуудыг 4 бүсэд хуваан зохион байгуулж байгаа бөгөөд 3 дахь бүсийн тэмцээн Цагаан-овоо сумандболж “Баян-Уул”, “Баяндун”, “Цагаан-Овоо” сумдууд өрсөлдөж, тус бүсээс Цагаан-Овоо сум шалгарлаа.