ТОСОН ХУЛСТАЙН БНГ-ЫГ УЯАЧ, УИХ-ЫН ГИШҮҮДИЙН МАЛ ТАЛХАЛЖ БАЙНА

admin 2019-06-10 08:29:12
ТОСОН ХУЛСТАЙН БНГ-ЫГ УЯАЧ, УИХ-ЫН ГИШҮҮДИЙН МАЛ ТАЛХАЛЖ БАЙНА

Тосон хулстайн Байгалийн нөөц газарт олон тооны малтай орж ирж байгаа уяач, УИХ-ын гишүүн тэргүүтэй хүмүүс яамнаас  бичигтэй гэх нэрийдлээр Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчдөг байдал газар авч байгааг таслан зогсоох зорилгоор Дорнод аймгийн Засаг дарга ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Тосон хулстайн байгалийн нөөц газрын унаган төрхийг алдагдуулахгүй хамгаалах ёстой БОАЖЯ-ны дарга нар #эсрэгээрээ ажиллаж байна.
2018 оны 7-р сарын 5-нд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Максын Ганбаатарын 700 гаруй адууг Тосон Хулстайд оторлуулах боломжой гэсэн албан бичгийг малчин Н.Энхболдод явуулж байсан бол 2018 оны 9-р сарын 7-нд БОАЖЯ-ны ТХНУГ-ын дарга Ч.Батсансар МУ-ын тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн 1600 гаруй малыг оторлуулах боломжтой гэсэн албан бичиг явуулжээ.
Хялганат талын эмзэг зөөлөн хөрс энэ олон малын хөлд хэрхэн тэсэх вэ?