“MONGOLIA TRY 2019” ЗҮҮН БҮСИЙН АЯЛАЛ БОЛЛОО

admin 2019-06-19 09:17:41
“MONGOLIA TRY 2019” ЗҮҮН БҮСИЙН АЯЛАЛ БОЛЛОО

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, “Тэгш оролцоо хөгжлийн төв” хамтран “Mongolia try 2019” зүүн бүсийн аяллыг 06 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү аяллыг Дорнод аймагт 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд нөлөөллийн аялалд оролцохоор Улаанбаатар хот, 13 аймгийн төлөөлөл тэргэнцэртэй иргэд, сайн дурын ажилтнууд зэрэг нийт 42 хүний бүрэлдэхүүнтэй баг Чойбалсан хотод хүрэлцэн иржээ.
Тусгаар тогтнолын талбайд нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл, аяллын багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.