Орон нутагт нь тендерийн шалгаруулалтын эрхийг өгөх шаардлагатай

admin 2019-06-19 09:26:29
Орон нутагт нь тендерийн шалгаруулалтын эрхийг өгөх шаардлагатай

Олон жил хүсэн хүлээсэн Матад сумын Соёлын төвийг шинээр барих ажлын тендер шалгаруулалтыг Улаанбаатар хотод Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт өнгөрсөн онд зохион байгуулж Хөвсгөл геологи гэх компанийг сонгон шалгаруулжээ.

Бодит байдал дээр уг аж ахуйн нэгжид хэд хэдэн аймагт зэрэг зэрэг олон ажил өгснөөс хүн хүч, техник хэрэгсэл, хөрөнгө санхүүжилтэд хүндрэл учирсан талаар яригдаж байна.

Манай аймагт тус ажлаас илүү том ажлыг чанартай шуурхай гүйцэтгэх хүчин чадалтай олон компани байдаг бөгөөд энэхүү тендер сонгон шалгаруулалтад аймгийн маань хоёр ч аж ахуйн нэгж оролцсон ч харамсалтай нь шалгарч чадаагүй.

Хэдийгээр улсын төсөвт тусгагдан батлагдсан ч орон нутгийн тэр тусмаа алслагдмал сумдад хийгдэж буй барилга угсралтын ажлуудад аль болох тухайн орон нутгийн компанийг дэмжих эсхүл худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг орон нутагт нь шилжүүлж байх нь зүйтэй гэдгийн нэг жишээ энэ юм.