ДОРНОД АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 88 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ЭНЭ САРЫН 27, 28-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

admin 2019-07-17 12:07:35
ДОРНОД АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 88 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ЭНЭ САРЫН 27, 28-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

“Зүүн бүсийн хурд-2019” наадам Дорнод аймагт зохион байгуулагдах болсонтой холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар баяр наадмыг зохион байгуулах 11 салбар хороо байгуулагдан даргаар нь аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат ажиллаж байна. Энэ жилийн баяр наадам нь "Зүүн бүсийн хурд" наадмыг 5, Зүүн бүсийн чуулга харвааг 14 жилийн дараа Дорнод аймагт зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 4-р сарын 10-ны өдрийн 134 дугаар тогтоолын дагуу "Зүүн бүсийн хурд-2019" наадмыг аймгийн баяр наадамтай хамтад нь 2019 оны 7-р сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.