ШИНЬ ШИНЬ ХХК-д нүүрс нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагджээ

admin 2019-08-24 12:22:56
ШИНЬ ШИНЬ ХХК-д нүүрс нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагджээ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                    Тендерийн дугаар: XXGSCG2019-34
1. ТӨСЛИЙН ТОЙМ, ТЕНДЕРИЙН АГУУЛГА
1)Төслийн тойм:
Монгол улсын Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Шинь Шинь ХХК-ийн Улааны уурхай нь Чойбалсан хотоос 125 км зайд, Улаанбаатар хотоос 780 км зайд оршдог. Улааны уурхайн нүүрсний хэрэглээ нь жилд 6000 тонн.
2)Тендерийн агуулга: 2019 оны өвлийн улиралд хэрэглэх 5000 тонн нүүрсийг нийлүүлэх
2. ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1)Монгол улсын Дорнод аймагт бүртгэлтэй, автомашинаар ачаа тээвэрлэх эрх бүхий аж ахуй нэгж байх бөгөөд хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын бүртгэлийн гэрчилгээ, тээвэрлэлт хийх зөвшөөрөлтэй байна.
2)Компани нь банкны найдвартай харилцагч, бизнесийн нэр хүндтэй байх. Мөн албан шаардлагаар үйл ажиллагаагаа зогсоосон болон нэгдэж нийлэх, дампуурах , эд хөрөнгөө хураалгасан, битүүмжилсэн зэрэг асуудалгүй байх .
3)Бусад хууль тогтоомж, холбогдох байгууллагын шаардлагыг хангасан.
4)Энэ тендерт хамтарсан үнийн санал гаргахыг хориглоно.
3.ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧГИЙГ АВАХ, БҮРТГҮҮЛЭХ
1)Тендерт бүртгүүлэхдээ:
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын бүртгэлийн гэрчилгээ, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл автомашинаар ачаа тээвэрлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар болон холбоо барих мэдээлэл зэрэг бичиг баримтуудыг бүртгүүлж, тендерийн урилга баримт бичгийг үнэ төлбөргүй авах;
  1. Бүртгүүлэх хугацаа: 08-р сарын 23-ны 8:00 цагаас 26-ны өдрийн 17:00 цагт
Бүртгүүлэх газар:Шинь шинь ХХК-ийн Чойбалсан хот дахь оффис
4. ТЕНДЕРИЙН ҮНИЙН САНАЛ, БИЧИГ БАРИМТ ХҮРГҮҮЛЭХ
1) Энэхүү тендерийн үнийн санал, бичиг баримтыг тендер нээх өдрөөс өмнө доорх хаягаар ирүүлнэ.
2) Хугацаа хэтрүүлэн ирүүлсэн тендерийн үнийн санал, бичиг баримтыг хүлээж авахгүй.
5. ТЕНДЕР ЗАРЛАСАН ЗАХИАЛГЧИЙН МЭДЭЭЛЭЛ
Тендер зарласан захиалагч байгууллага: Шинь Шинь ХХК
Хаяг:Монгол улс, Дорнод аймаг, Дашбалбар сум, Улааны уурхай.
Холбоо барих хүн: Г.Гэрэлтуяа, Шү яан яан
Утасны дугаар: 70584718, 86805678
 Цахим хаяг: 2394231975@qq.com
 
                                                    Шинь Шинь ХХК
                                                 2019 оны 8-р сарын 22