"Степ голд" хувьцаат компани мод үржүүлэг, бойжуулах туршилт судалгааны талбайг байгуулжээ

admin 2019-08-24 15:24:33

"Степ голд" хувьцаат компани төслийн үйл ажиллагааны явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээгээд зогсохгүй байгалийн унаган төрхийг хэвээр хадгалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхөн сэргээлтийн ажлуудыг цогц байдлаар гүйцэтгэхээр зорьж байна. Энэ ажлын хүрээнд дараах ажлыг хэрэгжүүлсэн.
Мод үржүүлэг, бойжуулах туршилт судалгааны талбайг 0.6 га талбайг байгуулж эхний жил 1024 ширхэг сөөг болон олон иштэй модлог ургамал тариалсан
Нутгийн нэг болон олон наст ургамлын үр цуглуулах, үрийн нөөц бүрдүүлэх туршилт судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Мөн байгаль орчны хөндлөнгийн болон дотоод хяналт шинжилгээний хөтөлбөрийг хамтын оролцоотой хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

Агаарын чанарын хяналт шинжилгээ
Хөрсний хяналт шинжилгээ
Гадаргын болон газрын доорх усны хяналт шинжилгээ
Амьтан, ургамлын ажиглалт судалгаа

Хариуцлагатай уул уурхайг эрхэмлэгч "Степ голд" хувьцаат компани