Гарааны бизнесийг дэмжих “Старт-ап 2019” арга хэмжээнд шалгарсан 13 бүлгийн залуучуудад батламж гардууллаа

admin 2019-08-24 15:37:57
Гарааны бизнесийг дэмжих “Старт-ап 2019” арга хэмжээнд шалгарсан 13 бүлгийн залуучуудад батламж гардууллаа

Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй “Гарааны бизнесийг дэмжих Start-up” хөтөлбөрт 3 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд энэ жилийн хөтөлбөрт 39 төсөл оролцож 13 бүлгийн төсөл шалгарсан юм. Өнөөдөр аймгийн Засаг дарга бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн шалгарсан бүлгүүдэд санхүүгийн дэмжлэг болох 10 сая төгрөгийн батламжийг нь гардуулан өглөө. Хөтөлбөрт хамрагдсан 13 бүлгийн залуучуудад тус бүр 10 сая төгрөгийн, нийт 130 сая төгрөгийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгож байгаа юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ: Орон нутгийн үйлдвэрлэл дэх ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлж, шинэ санал, санаачлага гарган үе тэнгийн залуучуудаа манлайлан хөтөлбөрт хамрагдсан залуучуудын гарааны бизнесийн үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
Мөн залуучуудаар удирдуулсан бүтээлч сэтгэлгээ, шинэ мэдлэг, инновацид суурилсан гарааны бизнесийг төрүүлэх, залуучуудыг сургаж, гарааны бизнесээ эхлүүлэх мэдлэг чадвартай болоход нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр START-UP сургалтын төвийг орон нутагтаа байгуулна гэдгээ илэрхийллээ.
2019 оны 09 сард “STARTUP” арга хэмжээг дахин зохион байгуулж 5 бүлэгт 50,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно.
1. Хурммын цогц үйлчилгээ "Хурим болон баяр ёслолын цогц үйлчилгээ" .
2. Стартап 89.3 радио баг "Дорнод радио" төсөл
3. Эко урлан баг "Экологийн гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрсдөө урлах төв"
4. Эгэл бас эрхэмсэг баг "Үсчин гоо сайхны салон"
5. Зайрмагны торх үйлдвэрлэх цех "Зайрмагны торх"
6. Хасаа хувцас бренд "Хасаа бренд"
7. Дорнод онлайншоп "Дорнодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн"
8. Эко гоо сайхны бүтээгдэхүүн "Эко гоо сайхны бүтээгдэхүүн сүүлний тосон саван"
9.Хүүхдийн сүүн бүтээгдэхүүн "Хүүхдийн сүүн бүтээгдэхүүн "
10. Happy club "Хүүхдэд зориулсан тоглоомын төв"
11. Хэрчсэн гурил "Баяжуулсан гурилан бүтээгдэхүүн "
12. Ээжүүдийн клуб "Бизнес эрхлэгч ээжүүдийн урлан "