Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнг Дорнод аймагт айлчилж байна

admin 2019-09-18 16:44:24
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнг Дорнод аймагт айлчилж байна

Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байна. Дээрх хугацаанд хоёр орны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол орон уламжлалт түнш, эртний анд Вьетнам улстай хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, харилцан түншлэлийн цар хүрээгээ эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хөдөлмөр, батлан хамгаалах, хууль эрхүй зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж байна.

Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнг-ийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнг хоёр орны орон нутгуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаа төдийгүй Худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбаруудад хамтран ажиллах боломжтой гэдгээ хэллээ. Дорнод аймгийн хувьд өөрсдийн нөөц боломжид тулгуурлан Вьетнам улстай хамтран ажиллахад бүрэн боломжтой гэдгийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн онцоллоо.