ДОРНОД АЙМГИЙН НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 47,52 ХУВИЙГ УЛСЫН БОЛОН АЙМГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД АВЧЭЭ

admin 2019-10-02 20:29:27
ДОРНОД АЙМГИЙН НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 47,52 ХУВИЙГ  УЛСЫН БОЛОН АЙМГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД АВЧЭЭ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 13 дугаар тогтоолоор 13 сумын нутаг дахь 2 сая 999 мянга 840,57 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд 25 жилийн хугацаатай авсан. Энэ газрууд нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 24,28 хувийг эзэлж байна. Мөн аймгийн ИТХ-ын 2018 оны 12 сарын 05 ны өдрийн13 тоот тогтоолоор 9 байршилд 991 мянга, 215.18 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг Улсын Их Хуралд хүргүүлсэнээр аймгийн хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газар 2 сая 873 мянга 860,85 га болж аймгийн нийт нутаг дэвсгэрийн 23,24 хувийг эзэлж байна Дорнод аймаг дахь Улсын болон аймгийн тусгай хамгаалалттай газрууд нь 5 сая 873 мянга 701,42 га газар нутгийг хамарч, аймгийн нийт нутаг дэвсгэрийн 47,52 хувийг эзэлж байна