Намрын халдваргүйжүүлэлт ариутгалын ажлыг зохион байгууллаа

admin 2019-10-11 16:03:23
Намрын халдваргүйжүүлэлт ариутгалын ажлыг зохион байгууллаа

Шинь Шинь ХХК Улааны уурхайн бүсэд намрын халдваргүйжүүлэлт ариутгалын ажлыг зохион байгууллаа.  Үүнд үйлдвэрийн 15 өрөө, лаборторын 1 өрөө, оффисийн 20 өрөө, ажилчдын дотуур байрны 100 өрөө нийт 10000 м2 талбайд халдваргүйжүүлэлт ариутгалыг хийлээ. 

Дорнод аймаг нь газарзүйн байрлалын хувьд тал хээрийн газар зонхилох бөгөөд өвс ургамал, амьтан ихтэй төдийгүй Улааны уурхай нь Дорнод аймгийн байгалийн хамгаалалттай бүсээс 40 гаруй км-ын гадна байдаг. Компаний барилга байгууламжууд нь голдуу сэндвичээр хийгдсэн бөгөөд амархан бактер үржих шинжтэй. Иймээс уурхайн бүс болон ойр орчныг элдэв бактерээс сэргийлж компани жил бүр хортон шавж устгалын мэргэжлийн байгууллагаар тогтсон хугацаанд халваргүйжүүлэлт ариултгалын ажлыг хийлгэдэг.
Шинь Шинь ХХК цаашид аюулгүй эрүүл ахуйг чухалчлаж эрүүл мэндийн удирдлага болон баг бүрдүүлэх ажлыг тасралтгүй бэхжүүлэх, үйлдврийн ариун цэврийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн барилгын ажлыг байнга сайжруулах, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын талаархи мэдлэгийг тасралтгүй бэхжүүлэх зэргээр ажилчдын ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна.