Шинь Шинь ХХК Монгол ажилчдынхаа үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

admin 2019-10-11 16:05:46
Шинь Шинь ХХК Монгол ажилчдынхаа үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Шинь Шинь ХХК Монгол ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороотой 2019-2020 оны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ийнхүү Монгол ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороотой 3 дахь удаагаа хамтын гэрээ байгуулж байна.
Хоёр тал олон удаа ярилцаж хэлэлцсэний эцэст Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа талуудын эрх ашиг, ажилчдын цалин хөлсийг дэс дараатай шийдвэрлэх болон хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуй, нийгмийн баталгаа зэрэг асуудлуудыг хамтдаа хамгаалах мөн тогтвортой үйлдвэрлэлийг батлах зарчимд тулгуурлан компаний үйлдвэрлэлийн бодит нөхцөл байдлыг харгалзан хамтын гэрээний зүйл заалтанд нэмэлт өөрчлөлт оруулж эв найрамдалтай, нөхөрсөгөөр гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол улсын хууль тогтоомжийг үндэслэн хамтын гэрээнд үйлвэрчний эвлэл ажилтныг төлөөлж компанитай хөдөлмөрийн цалин хөлс, ажлын цаг, амралт, хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуй, нийгмийн даатгалын үр ашиг зэрэг асуудлуудыг эрх тэгш хэлэлцэн тохиролцож бичгээр гэрээ байгуулсан.  Тус гэрээнд Шинь Шинь ХХК 7-р сараас эхлэн ажилчдын үндсэн цалинг 80000 төгрөгөөр нэмэгдүүлж, шөнийн ээлжийн нэмэгдэл, баярын өдрүүдийн нэмэгдэл зэргийг өөр өөр шатлалаар нэмэгдүүлэхээр болж аливаа нөхөн олгворыг гуравдагч этгээдийн гаргасан тайлан болон компаний бодит нөхцөл байдал дээр тулгуурлан шийдвэрлэнэ. Хагас жил бүр компани үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээний хэрэгжилтийн нөхцөл байдалд дүгнэлт гаргана. Хуулийн дагуу цалинтай чөлөө олгох, нийгмийн даатгал, илүү цагийн ажил зэрэг ажлыг бүгдийг тодорхой болгож тогтоосон.
Шинь Шинь ХХК-ны үйлдвэрчний эвлэлийн хороотой хийсэн хамтын гэрээ нь компани Монгол улсын хууль, холбогдох дүрэм журамыг хүндлэн сахин биелүүлдэгийн илрэл юм. Мөн хоёр талын хөдөлмөрийн харилцаа эвтэй, тогтвортой харилцан ашигтай бодлогын шинэ эхлэл болж байна.