ТЕНДЕРИЙН УРИЛГА

admin 2019-11-04 10:19:01
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендерийн урилга

 
Тендэрийн дугаар:XXGSYS2019-33
 
1. Тендерийн нөхцөл
Шинь Шинь ХХК-ийн Улааны уурхай нь Монгол улсын Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт оршиж Чойбалсан хотоос 125 км зайд байдаг. Жилийн цайрын баяжмалын үйлдвэрийн гарц барагцаагаар 60000 тн байдаг. Одоогоор тендер зарлах нөхцөл бүрдэж нээлттэй тендерийг зохион байгуулж байна.
2 . Төслийн тойм, тендерийн агуулга
2.1 Төслийн тойм
Шинь Шинь ХХК-ийн Улааны уурхай нь Монгол улсын Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт оршиж Чойбалсан хотоос 125 км зайд байдаг. Жилийн төлөвлөгөөт олборлолтын хэмжээ 900000тн, төлөвлөгөө биелэгдсэн нөхцөлд жилийн хар тугалга, цайрын баяжмалын үйлдвэрийн гарц барагцаагаар 60000 тн байдаг.
2.2 Тендерийн агуулга: Баямалын бүтээгдэхүүнийг машинаар тээвэрлэнэ. Шинь Шинь ХХК Улааны уурхайгаас Төмөр замын Баянтүмэн өртөө хүртэл нийт 125 км зайтай.
3.   Тендерт оролцогчдод тавигдах шаардлага
 3.1 Аж ахуй нэгж байгууллага нь хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын бүртгэлийн гэрчилгээ болон тээвэрлэлт хийх зөвшөөрөлтэй байна.
3.2 Тээвэрлэлтэнд явуулах машины тоо 10-с доошгүй(нийт жин 44 тн, машины өөрийн жин багтсан)машин заавал 《тээврийн хэрэгсэлийн тенхикийн шаардага》MNS4598:2011 хангасан байна.
3.3 Гаалийн байгууллагын шаардлагад нийцсэн ба өөрөө бие дааж гаалийн байгууллагад бүртгүүлж, бусад хууль тогтоомж ба холбогдох салбарын тавьсан шаардалага хангасан байна.
4. Тендерийн баримт бичгийг авах
4.1 Шаардлагад нийцсэн тендерт оролцогч 2019 оны 10 сарын 30-11 сарын 07 өдрүүдэд 8:00-17:00 цагийн хооронд тендер зарлагчтай холбогдож бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд шаардагдах материал: Улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын бүртгэлийн гэрчилгээ, харилцах хүний иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтын хуулбар ба харилцах дугаар бүртгүүлж үнэгүй тендерийн бичиг авна.
5. Тендер оролцох бичиг баримтыг хүргүүлэх
5.1 Тус удаагийн тендерт оролцох хугацаа 2019 оны 11 сарын 18 өдөр хүртэл, тендерт оролцогч нь тухайн өдрийн 10 цагаас өмнө Шинь Шинь ХХК-н Чойбалсан дахь оффисст хүргэнэ. Хугацаа хоцорч материалаа хүргүүлсэн бол хүлээн авахгүй. 
6. Тендер зарлагчийн мэдээлэл
Тендер зарласан зохион байгуулагч байгууллага: Шинь Шинь ХХК
Тендер зарлагч: Шинь Шинь ХХК
Хаяг:Монгол улс, Дорнод аймаг, Дашбалбар сум, Улааны уурхай.
Холбоо барих хүн: Хүслэн ;Гэрэлтуяа
Утасны дугаар: 86805678、88106883、80336332
Цахим хаяг: 2394231975@qq.com
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                                                                                                                                         Шинь Шинь ХХК
2019 оны 10 сар