"Петрочайна Дачин тамсаг” компанид 1 тэрбум төгрөгийн торгууль тавьжээ

admin 2019-11-05 16:31:11

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/МХЕГ/ өнгөрсөн хугацаанд байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүудэд шалгалт хийжзэ. Ингэхдээ Дорнод; Сүхбаатар аймагт 80 орчим байцаагч ажилласан юм байна.
Нийтдээ 72 аж ахуйн нэгжийг хамруулж, шалгалт хийхэд 1682 зөрчил илэрснээс 230 зөрчил арилгуулжээ. Мөн 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож улсын орлогод 452 сая төгрөг төвлөрүүлсэн бол 1.3 тэрбумын нөхөн төлбөр тавьсан аж.
Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс илэрсэн нийтлэг зөрчил нь ажилтнууддаа хөдөлмөрийн хөлсний доод хзмжээнээс бага цалин олгосон, НДШ төлдөггүй, тэр нь хуримтлагдсан өр үүсгэсэн, түүнийгзэ барагдуулж ажилладаггүй. Илүү цагаар ажиллуулдаг ч илүү цагийн цалин олгодоггүй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчсөн зэрэг дутагдал илэрсзн байна.
Тухайлбал: Дорнод аймагт үйл ажиллагаа зрхэлдэг
"Петрочайна Дачин тамсаг” компанид 1 тэрбум төгрөгийн торгууль тавьжээ. Энэхүү торгууль нь өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа ажил үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодоггүй, газрын тос олборлохтой холбоотой холбогдох бичиг баримтыг хятад, англи хэлээр хөрвүүлсэн нь Монгол хэлээр байх хуулийг зөрчсөн. Хөрөнгө оруулалт борлуулалттай холбоотой орлогыг арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэнэ, санхүүгийн тайлан ил тод байна гэснийг зөрчсөн. Монголбанкаар гүйлгээг дамжуулах ёстой атал БНХАУ-ын Банк оф Чайна-гаар гүйлгээг дамжуулсан зэрэг зөрчил илэрчээ. Газрын тосны асуудал эрхэлсэн байгууллагад байгаль орчны нөхөн сзргээлт, барилга байгууламжийг татан буулгах асуудлаар тогтмол мздээлэл өгч байх ёстой ч өгөөгүй.
Хөрс элэгдэх доройтохоос сэргийлэх арга хэмжээ аваагүй. Гадаад болон дотоод ажилчдыг Нийгмийн даатгалд хамруулаагүй учраас 700 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон байна.
Уурхайн олборлолт явуулж байгаа аж ахуйн нзгж нь батлагдсан ТЭЗҮ-гуй, хугацаа нь дууссан ашиглалтын шаардлага хангахгүй химийн бодис ашигладаг, нөхөн сэргээлт хийсэн ч хангалтгүй, стандартын дагуу хийж гүйцэтгздэггүй, АМНАТ-ийн мэдээг төрийн байгууллагад хүргүүлдэггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Хоёр аймгийн хэмжээнд 1.8 тэрбум төгрөгийн зөрчил ирлүүлж торгууль тавьсан. Барагдуулалт 50 орчим хувьтай байна гэж мэдээллээ.
 
Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААН-д илэрсэн нийтлэг зөрчил:

  • Ажилтнууддаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжэзнээс бага цалин олгосон,
  • Нийгмийн даатгалын шимтгзл төлдөггүй,
  • Хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй,
  • Гэрээт ААН-ийн үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй
  • Илүү цагаар ажиллуулдаг ч илүү цагийн цалин олгодоггүй,
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчсөн зэрэг юм.