"ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛЖ, АРХИДАЛТГҮЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЬЕ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

admin 2019-11-12 08:10:00

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 105 дугаар тогтоолоор батлагдсан “Архигүй Дорнодчуудын Төлөө” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг архи, согтууруулах ундааны хамаарал бүхий иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээ хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундаа борлуулдаг аж ахуй нэгжүүдэд хяналт, шалгалт хийх, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, холбогдох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулан Дашбалбар суманд тасгийн дарга, дэд хурандаа Ц.Санчир, ахмад Х.Үүрцайх, дэслэгч Д.Сүхбаатар, ахлагч Т. Батаа нарын хамт гудамж талбайд эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.