MERIT төслөөс хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

admin 2020-03-23 13:26:58
MERIT төслөөс хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Коронавирус /Covid-19/ -ийн халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.

 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Онцгой комисст Канад улсын засгийн газрын санхүүжилттэй Дорнод аймагт хэрэгжиж буй MERIT төслөөс 25ш хамгаалалтын хувцас, 25ш нүдний шил, 300ш нэг удаагийн амны хаалтыг төслийн Дорнод аймаг дахь ажилтан Т.Туул хүлээлгэн өглөө. Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн болон аймгийн Онцгой комиссын гишүүдийн төлөөлөл хүлээж авсан юм.

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн “Энэхүү хандив тусламжийг Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд явуулж буй үйл ажиллагаанд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй алба хаагчид болон ард иргэдийг урьдчилан сэргийлэх ажилд зориулах бөгөөд хэрхэн зарцуулсан талаар нийтэд мэдээлэх болно” гэдгээ илэрхийллээ.