Шинь Шинь ХХК ариун цэврийг сахин ажиллаж байна

admin 2020-03-24 11:07:58
Шинь Шинь ХХК ариун цэврийг сахин ажиллаж байна

Нэгдүгээр сарын сүүлчээс  Хятад улсад гарсан уушигны  хатгалгаа олон улс орныг хамран дэгдэж байгаатай холбогдуулан Шинь Шинь ХХК-ний оффисийн болон уурхайн  ажилчид халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтаа улам бүр сайжруулан ажиллаж байна.
Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ажилчидад хяналт шалгалтын  баг томилон өдөр бүр уурхайн ажилчдын халууныг үзэж, маск бээлийгээр хангахаас гадна ажлын байр болон орчны ариутгалын ажлыг цаг тутуамд хийж гүйцэтгэж байна. Мөн ээлж солигдох үед ажилчдын халууныг үзэн, биеийн байдлыг хянан уурхайн бүс рүү нэвтрүүлж, эмчийн заавар зөвөлгөө өгч ажиллаж байна.   Түүнчлэн ажилдын ажлын байр, амьдрах байрны ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажилд хяналт тавин дор бүрнээ хичээн ажиллаж байна.