Шинь Шинь ХХК-ий оффисийн ажилчид хэрлэн гол орчмын хогийг цэвэрлэлээ

admin 2020-04-13 09:33:41
Шинь Шинь ХХК-ий оффисийн ажилчид  хэрлэн гол орчмын хогийг цэвэрлэлээ

Шинь Шинь ХХК-ий Чойбалсан хот дахь оффисийн ажилчид 2020 оны 04 сарын 07-ны Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр уламжлал болгон ийнхүү хоёр дахь жилдээ Хэрлэн гол орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
Ажилчид зүүн цементэн гүүрний урд талын дэрс орчмын зам дагуух  хог хаягдлыг түүсэн бөгөөд  хог хаягдлын ихэнх хувийг гялгар уут хуванцар сав эзэлж байлаа.  
Байгаль орчноо хайрлаж, цэвэр цэмцгэр орчинд амьдрахын төлөө иргэн бүр гар бие оролцон хог хаягдлыг ил задгай бус хогийн саванд хаядаг дадал хэвшлийг бий болгохыг уриалж байна.