Шинь Шинь ХХК-ны ажилчид Аймгийн онцгой комист хандив өглөө

admin 2020-05-01 10:41:51
Шинь Шинь ХХК-ны  ажилчид Аймгийн онцгой комист хандив өглөө

 Дэлхий нийтийг түгшээж буй корона вирусын тархалт олон улс орныг хамраад байгаа энэ хүнд хэцүү үед манай аймгийн онцгой комисс маш хичээнгүйлэн ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлэн нөхцөл байдлыг даван туулахад тус дэм болох зорилгоор Шинь Шинь ХХК-ны гадаад ажилчид сайн дураараа нэгдэж хандивийн аян өрнүүлсэн байна. 2020.04.14-ний өдөр гадаад ажилчдаас цугласан нийт 26100 юань буюу энэ өдрийн ханшаар 10205100 төгрөгийн хандивийг Аймгийн онцгой комисст хүлээлгэн өглөө.