“ЗАД ЦЭВЭРЛЭЕ” АЯНЫ ХҮРЭЭНД 4 БОЛОН 10 ДУГААР БАГИЙН АЙЛ ӨРХИЙН 3500КУБ ХОГИЙГ ТАТАН АВААД БАЙНА

admin 2020-05-04 12:22:44
“ЗАД ЦЭВЭРЛЭЕ” АЯНЫ ХҮРЭЭНД 4 БОЛОН 10 ДУГААР БАГИЙН АЙЛ ӨРХИЙН 3500КУБ ХОГИЙГ ТАТАН АВААД БАЙНА

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Хэрлэн сумын 11 багийн 322 гудамж, 5000 орчим гэр хорооллын айл өрхийн хогийг 20 хоногийн хугацаанд татан авч, цэвэрлэх “Зад цэвэрлэе” аян энэ сарын 24-ний өдрөөс эхлэн 4 болон 10 дугаар багуудад явагдаж байна. Энэхүү аяныг Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг Найнги ХХК, Сүхжин ХХК, ДБЭХС ТӨХК, ТОУУ ХХК, Нийтийн Аж ахуй ОНӨААТҮГ, УБТЗ-ын Баянтүмэн тасаг, Адуунчулуун ХК зэрэг аж ахуй нэгж, байгууллагууд хүнд машин, механизмын туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаа юм. ТОУУ ХХК-ийн 1 автомашин, 1 ковш 2 хоног ажилласан бол өнөөдрийн байдлаар 4 дүгээр багийн 12 дугаар эгнээ болон 10 дугаар багийн 5 дугаар эгнээнд Найнги ХХК-ийн 3 автомашин, 3 ковш, Сүхжин ХХК 2 автомашин, Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-ын 1 автомашин 1 ковш, УБТЗ-ын Баянтүмэн тасгийн 1 ковш тус тус хог таталтанд ажиллаж байна. Шатахуун болон ажиллаж буй 60 гаруй иргэдийн ариутгал,хамгаалалтын хэрэгслийг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэсэн. Иргэн та амьдарч буй хашаа болон хашааныхаа гадна орчныг бүрэн цэвэрлэж, хог хаягдлыг хаях тогтоосон түр цэгт зөөвөрлөж гаргахыг уриалж байна.