“БАГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД САЙН АЖИЛЛАСАН БАГУУДЫГ ДЭМЖИН, УРАМШУУЛЖ БАЙНА

admin 2020-05-20 16:01:35
“БАГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД САЙН АЖИЛЛАСАН БАГУУДЫГ ДЭМЖИН, УРАМШУУЛЖ БАЙНА

Дорнод аймгийн төсвөөс анх удаа аймгийнхаа 67 багт тоног төхөөрөмж, тавилга, тохижилтийн эд зүйлс болон мотоцикл зэргийг шийдвэрлээд байна. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн энэ сарын 12-ны өдөр Булган, Хөлөнбуйр сумдад ажиллах үеэрээ Булган сумын 4 дүгээр багт шинэ мотоцикл, Хөлөнбуйр сумын ажлын албанд 1 том ширээ, 20ш сандлыг тус тус хүлээлгэн өглөө. Тэрээр “Улс орны хөгжил багаас эхэлнэ. Иймээс цаашид ч бодлогоор дэмжин ажиллана” гэдгээ илэрхийллээ.