Шинь Шинь ХХК 2019 оны Дорнод аймгийн шилдэг татвар төлөгч аж ахуй нэгжээр шалгарчээ

admin 2020-05-20 16:50:22
Шинь Шинь ХХК  2019 оны  Дорнод аймгийн шилдэг татвар төлөгч аж ахуй нэгжээр шалгарчээ

Монголын татварын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг татвар төлөгчдийн өдрүүдийг 21 дэх жилдээ “Эрсдэлийн эсрэг хамтдаа” уриатайгаар цахим орчинд амжилттай зохион байгуулаад байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд татварын хууль тогтоомжийг мөрдөн, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагатай үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн аймгийн 2019 оны шилдэг татвар төлөгчөөр 9 аж ахуй нэгж, иргэн шалгаран өнөөдөр шагналыг нь гардууллаа.

Энэхүү өдрөөр Шинь Шинь ХХК  2019 оны  Дорнод аймгийн шилдэг татвар төлөгч аж ахуй нэгжээр шалгарч Шинь Шинь компаний захирал Ли Жэн хүрэлцэн ирж гардан авлаа. Тэрээр Шинь шинь ХХК хуулийг дээдэлж, байгаль орчноо хайрлан хамгаалж, Дорнод аймагтайгаа идэвхтэй хамтран ажилласаар ирсэн бөгөөд цаашид  хуулийн хариуцлагаа ухамсарлан, ногоон байгууламжийг хөгжүүлж, орон нутгийн хөгжил болон Хятад Монголын хамтын ажиллагаанд их хувь нэмэр оруулахын төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.