Ирэх долоо хоногт ДӨРВӨН ӨДӨР амарна

admin 2020-05-26 22:15:36
Ирэх долоо хоногт ДӨРВӨН ӨДӨР амарна

Ирэх долоо хоногийн ажлын хоёр өдөр амрах нь. Учир нь зургаадугаар сарын 1-нд буюу даваа гарагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа юм. Энэ өдөр бүх нийтээр амрах хуультай. Мөн зургаадугаар сарын 5-нд буюу баасан гарагт Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна. Өнгөрсөн жилээс энэ өдрийг Бүх нийтээр тэмдэглэх өдөрт оруулан хуульчилсан билээ. Иймд ирэх долоо хоногт амралтын өдрийг оролцуулаад нийт дөрвөн өдөр амрах нь. Үүнээс гадна зургаадугаар сарын 24-нд бүх нийтээр амрах ба энэ өдөр УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт орон даяар явагдах билээ.