ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ НЭЭНЭ

admin 2020-06-01 10:24:11
ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ НЭЭНЭ

Аймгийн Онцгой комиссын 37 дугаар ээлжит хуралдаанаар цэцэрлэгүүдийн тоглоомын талбайг нээхээр шийдвэрлэлээ. Дулааны улирал ирсэнтэй холбогдуулан хүүхэд, багачууд эрсдэлтэй газар тоглох, гол явах нь ихсэж байгаа учир аюулгүй байдлыг хангах үүднээс цэцэрлэгүүдийн тоглоомын талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, Эрүүл мэндийн газар болон Мэргэжлийн хяналтын газрын зөвлөмжийн дагуу цаг болон хүүхдийн тоог тохируулан, хяналтан дор тоглуулахаар шийдвэрлэлээ.