Шинь Шинь ХХК Эх үрсийн баяраар хөгшлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлуулжээ

admin 2020-06-03 19:01:52
Шинь Шинь ХХК  Эх үрсийн баяраар хөгшлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлуулжээ

Шинь Шинь ХХК Эх үрсийн баярыг жил бүр өөр өөр хэлбэрээр  тэмдэглэн зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд корона вирусын тархалт дэлхий дахинд нөлөөлж эдийн засгийн уналттай байгаа хүнд хэцүү үед  хөгжлийн бэрхшээлтэй тэр тусмаа байнгын асаргаанд байдаг хүүхдүүдэд болон амьдралын боломж тааруу айл өрхүүдэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Шинь шинь ХХК энэ жилийн эх үрсийн баярыг угтаж  Сэргэлэн суманд 10 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдгаас  байнгын асаргаанд байдаг 6 хүүхдэд, Дашбалбар суманд хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхэд байдгаас байнгын асаргаанд байдаг 12 хүүхдэд мөн аймгийн төвийн хөгжлийн бэрхшээлтэй 50 хүүхдэд тус тус гарын бэлэг болон гэр бүлд нь өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээр бэлэг барилаа.
Нийт 5 сая орчим төгрөгний бэлэг, өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүнийг айл өрхүүдэд бэлэг болгон тараасан байна.