УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт МАН-аас нэр дэвшигч ЦЭДЭВИЙН СЭРГЭЛЭН

admin 2020-06-07 15:58:49
УИХ-ын  сонгуулийн 7-р тойрогт МАН-аас нэр дэвшигч ЦЭДЭВИЙН СЭРГЭЛЭН

Цэдэвийн Сэргэлэн нь 1966 онд Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн. Ам бүл 4. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүний сонгуульт ажилтай. 2009 онд хошууч генерал цол хүртсэн.


БОЛОВСРОЛ
1974-1984
Хэнтий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль

1985-1989
Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Цэргийн дээд сургууль

1995-1997
Цэргийн их сургуулийн Команд штабын институт

2000
Холбооны Хилийн албаны академи /Хилийн албаны оператив/

2007
Цагдаагийн академи /Терроризмтэй тэмцэх ажиллагааны удирдлага/

2008
Цагаачлалын Удирдлагын дамжаа /Хилийн албаны оператив тактик/

2011
Жорж маршалын нэрэмжит Аюулгүй байдлын судалгааны төв /Кибер-Аюулгүй байдлын асуудал/

2017
Хууль сахиулах их сургуулийн Хүндэт доктор

2019
Удирдлагын академи

Мэргэжил
Хилийн албаны командын офицер. Цэргийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй. Төрийн захиргааны тэргүүн түшмэл. Хошууч генерал цолтой.


АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1989-1991
Дорнод аймгийн Матад суман дахь бага хүрээгийн заставын ББС-ийн орлогч, заставын дарга

1991-1992
Дорнод аймгийн Чулуунхороот суман дахь Тарган Ухаагийн заставын дарга

1992-1994
Замын-Үүд дэх заставын дарга, уулзалтын цэгийн дарга

1994-1995
Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн Хилийн алба, уулзалтын ахлах офицер, хилийн төлөөлөгчийн туслах

1997-2001
Сүхбаатар аймгийн Онгон суман дахь Хилийн 0184 дүгээр ангийн захирагч, Сүхбаатарын хилийн төлөөлөгчийн орлогч

2001-2006
Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн захирагч, Дорнодын хилийн төлөөлөгч

2006-2009
ХХЕГ-ын дэд дарга бөгөөд Хилийн Цэргийн штабын дарга

2009-2013
ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч

2013-2016
“Импайр Газ Монголиа” ХХК—ийн Захирал

2016-2019
ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч

2020
-одоог хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх


ГАВЪЯА ШАГНАЛ
Цэргийн гавьяаны улаан тугийн одон

Цэргийн гавьяаны одон

Цэргийн хүндэт медаль

Хүндэт хилчин тэмдэг

Монгол Улсын Онц хилчин тэмдэг

Тагнуулын байгууллагын хүндэт тэмдэг

Батлан хамгаалах яамны Хүндэт тэмдэг