МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ ЦЭВЭРЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

admin 2020-06-15 12:36:01
МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ ЦЭВЭРЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

2020 оны 06 сарын 12-13-ны өдрүүдэд Шинь Шинь ХХК Баяндун сумын ЗДТГ болон Онон Улз голын сав газрын мэргэжилтнүүдтэй хамтран хүчтэй салхи, аадар борооны улмаас уруудан Бүрхээрийн  цагаан, Булагт, Шандат, Хуурай, Үхэрт, Үет зэрэг нууранд орж үхсэн 170 гаруй бод малын сэг зэмийг татан гарган нуурыг цэвэрлэж булж дарах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Ийнхүү Шинь Шинь ХХК хүн хүч болон техник хэрэгслийн туслалцаа үзүүлэн ажилласан нь ойролцоох малчин айл өрхүүдийн ундны ус болон нууруудыг бохирдлоос хамгаалсан үр дүнтэй ажил болж чадлаа.