ТЕНДЕР УРИЛГА - ШИНЬ ШИНЬ ХХК

admin 2020-08-31 13:49:51
ТЕНДЕР УРИЛГА - ШИНЬ ШИНЬ ХХК

Тендерийн урилга

Тендерийн дугаар: XXGSCG2020-05
1. Төслийн тойм, тендерийн агуулга
1)Төслийн тойм:
Монгол улсын Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Шинь Шинь ХХК-ний Улааны уурхай нь Чойбалсан хотоос 125 км зайд, Улаанбаатар хотоос 780 км зайд оршдог. Улааны уурхайн нүүрсний хэрэглээ нь жилд 6000 тонн.
2)Тендерийн агуулга: 2020 оны өвлийн улиралд хэрэглэх 6000 тонн нүүрсийг нийлүүлэх
2. Тендерт оролцогчдод тавигдах шаардлага
1)Монгол улсын Дорнод аймагт бүртгэлтэй, автомашинаар ачаа тээвэрлэх эрх бүхий аж ахуй нэгж байх бөгөөд хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын бүртгэлийн гэрчилгээ, тээвэрлэлт хийх зөвшөөрөлтэй байна.
2)Компани нь банкны найдвартай харилцагч, бизнесийн нэр хүндтэй байх. Мөн албан шаардлагаар үйл ажиллагаагаа зогсоосон болон нэгдэж нийлэх, дампуурах , эд хөрөнгөө хураалгасан, битүүмжилсэн зэрэг асуудалгүй байх .
3)Бусад хууль тогтоомж, холбогдох байгууллагын шаардлагыг хангасан.
4)Энэ тендерт хамтарсан үнийн санал гаргахыг хориглоно.
3.Тендерийн баримт бичгийг авах, бүртгүүлэх
1)Тендерт бүртгүүлэхдээ:
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын бүртгэлийн гэрчилгээ, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл автомашинаар ачаа тээвэрлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар болон холбоо барих мэдээлэл зэрэг бичиг баримтуудыг бүртгүүлж, тендерийн урилга баримт бичгийг үнэ төлбөргүй авах;
  1. Бүртгүүлэх хугацаа: 2020 оны 08-р сарын 26-ны 8:00 цагаас 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Бүртгүүлэх газар:”Шинь шинь” ХХК-ний Чойбалсан хот дахь оффис
4. Тендерийн үнийн санал, бичиг баримт хүргүүлэх
1) Энэхүү тендер нь онлайнаар үнийн саналыг нээнэ. Тендерийн үнийн санал, бичиг баримтыг тендер нээх өдрөөс өмнө доорх хаягаар ирүүлнэ.
2) Хугацаа хэтрүүлэн ирүүлсэн тендерийн үнийн санал, бичиг баримтыг хүлээж авахгүй.
5. Тендер зарласан захиалагчийн мэдээлэл
Тендер зарласан захиалагч байгууллага: “Шинь Шинь” ХХК
Хаяг:Монгол улс, Дорнод аймаг, Дашбалбар сум, Улааны уурхай.
Холбоо барих хүн: Шү яан яан;Б.Дуламжав
Утасны дугаар: 86805678;88621880
Цахим хаяг: xinxinoffice@gmail.com2394231975@qq.com,
 
Шинь Шинь ХХК