АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

admin 2020-11-14 09:26:14
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний 178 дугаар тогтоолоор улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж аймгийн Онцгой комиссоос маргааш буюу 2020.11.13-ны өдрөөс эхлэн Чойбалсан хот, Хэрлэн сумын 11 багийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хотын доторх авто зам дээр эргүүл хяналтын арга хэмжээг зохион байгуулж байна.

Иймд иргэн та хөл хорионы дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулъя.
Маскаа зүүе, гараа ариутгая, зай барья, хөл хорионы дэглэмээ сайтар сахья.
ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБ
УТАС:7058-4647