Талхыг 1200 төгрөгөөр борлуулна

admin 2020-11-14 09:33:42
Талхыг 1200 төгрөгөөр борлуулна

Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй "Хлeб", "Онхоодой", "Буриад", "Мишээл" талх үйлдвэрлэгч цeх, жижиг дунд бизнес эрхлэгчидтэй аймгийн Онцгой комиссын дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбат уулзалт хийлээ.

Нэг талхыг 995 -1105 төгрөгөөр үйлдвэрлэж зах зээлд борлуулдаг, дээр нь НД, татвар, зээлийн хүү, түрээсийн зардал нэмэгддэг тухай тэд ярьж байна. Бид олон талаас нь ярилцаж манай үйлдвэрлэгч нар энэ / covid -19 /-тэй хүнд цаг үeд талхаа өөрийн өртөг болох 1200 төгрөгөөр үйлдвэрлэн борлуулахаар боллоо. Цаашид Аймгийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан *Үнийн хөөрөгдөлд хяналт тавих ажлын хэсэг*-ийг уулзалт зохион байгуулж бодит тооцоо гаргахыг үүрэг болголоо.