АЙМГИЙН НИЙТИЙН ТЭЭВЭР, ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮР ЗОГСООЛОО

admin 2020-11-14 11:20:41
АЙМГИЙН НИЙТИЙН ТЭЭВЭР, ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮР ЗОГСООЛОО

Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, 5 хоногийн хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Аймгийн засаг даргын А/540 тоот захирамжаар аймгийн төв Чойбалсан хотын бүх төрлийн нийтийн тээвэр, такси үйлчилгээг энэ хугацаанд түр зогсоолоо.
Иргэд та бүхэн Улс, аймгийн онцгой комиссын шийдвэрүүдийг чанд мөрдөж, коронавируст халдвар /COVID-19/ цар тахлын болзошгүй эрсдлээс сэргийлж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхийг анхааруулж байна.