ИРГЭДИЙН АНХААРАЛД

admin 2020-11-14 11:28:54
ИРГЭДИЙН АНХААРАЛД

 
Улаанбаатар хотоос Дорнод аймагт 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ирсэн иргэдийн дунд тандалтын шинжилгээгээ хийж байна. Харъяалах өрхийн эрүүл мэндийн төвүүддээ очиж шинжилгээндээ хамрагдаарай.
• Хэрлэн сумын 1, 5, 6, 8, 10, 11 дүгээр багийн иргэд “Ягаанцээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн 27 салбарт,
• Хэрлэн сумын 2, 3, 7 дугаар багийн иргэд “Мянганжаргалан” өрхийн эрүүл мэндийн төв,
• Хэрлэн сумын 7, 9 дүгээр багийн иргэд “Асралт –Үйлс” өрхийн эрүүл мэндийн төвд
Иргэд тандалтын шинжилгээ өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэх болон адилтгах биеийн байцаалтаа авч ирнэ.
Хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд, 10.00 – 17.00 цаг
Аймгийн онцгой комиссын Шуурхай штаб.
Утас: 70583355, 70583366